Sunday, September 6, 2009

Basic Missions : Level 11

За юуны түрүүн блогоо удаан хугацаанд хөтөлж чадаагүйдээ дахин хүлцэл өчье. Хичээл амраад л шууд хөдөө явсан болохоор интернэт гэдэг юмнаас хол хэдэн сар байлаа. Ингэхэд заасны дагуу энэ хэдэн үеийг давж дуусгаж байгаа хүн ер нь байна уу? За яахав байхгүй ч гэсэн бичиж л байя. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд нь хэрэг болох байх.

Одоо энэ үе бол Basic Missions уудаас хамгийн хүнд нь бас хамгийн сүүлчийнх нь.

URL:http://www.hackthissite.org/missions/basic/11/


Mission:Нууц үгээ оруулах Login page ба нууц үг хаана байрлаж байгааг олно.

Solution: Энэ үед бол сэтгэн бодолт асар ихээр шаардагдана.
1рт Login page хаана байрлаж байгааг олъё. Түрүүний үесээс санаа авч index.php гэж бичиж үзсэн ашгүй болж байна шүү. :P



2рт нууц үг хаана байрлаж байгааг олъё.

За байз энэдээс одоо яаж олъё доо гэж бодож байгаад санамсаргүй F5 аа дараад үзлээ. Бичиг нь өөрчлөгдөж байна. Бодвол дууны нэр байх гэж бодоод дахиад л нөгөө Гүүглэ дэж үзлээ. Дандаа Elton John ий дуу байна. Нууц үг бичих хэсэг дээр Elton John гэж бичиж үзлээ. Болдоггүй шүү. Янз бүрээр бичиж үзлээ. Ямар ч ахилт алга. Түрүүний үеүүд дандаа нууц үгээ нэг хавтас дотор хадгалсан байсныг бодож Elton John гэсэн хавтас байгаа байх гэж бодоод оролдож үзтэл үнэхээр тийм байна.



За тэгээд цааш нь Server Directory list хийхэд .Htaccess гэдэг configuration file харагддаггүй юм.Тиймээс .Htaccess гээд бичээд үз. Тэгээд наад дотор чинь нэг файлын нэр байгаа. Тэнд л нууц үг маань биднээс нуугдаад байж байгаа даа. За амжилт хүсье.